GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох үйлчилгээтэй хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Нүүрээ жижиг харагдуулах үйлчилгээтэй - Нүүрний зөв хэлбэртэй болход тусална - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой - Давхар эрүү багасгана
Q & A
Q1. Хэзээнээс үр дүн нь гарч эхэлдэг вэ? A1. Дунджаар 1-2долоо хонгийн дараачаас үр дүнгээ өгч эхэлдэг. Q2. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Өөхлөлтийн хэмжээ болон хийлгэх хэсгээс хамааран гарах үр дүн болон үйлчилгээгээ барих хугацаа хүн бүрийнх харилцан адилгүй байдаг. Дунджаар 3долоо зайта 3аас дээш удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Тарилга хийсэн ойр орчмын булчинд тархахаас сэргийлэхийн тулд ойролцоогоор 4 цагийн турш хэвтэхгүй байх хэрэгтэй.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
3. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 1-2долоо хоногийн дотор аажмаар хэвийн болно
4. Нүүрээ угаах болон будалт хийхийг аль болох 2–3 цагийн дараанаас эхлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэв хүчтэй өвдөлт удаан хугацаанд үргэлжилбэл, заавал эмнэлэгт дахин үзүүлж, эмчийн үзлэгт орохыг зөвлөж байна.