Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хонхойлттой духыг илүү дүүрэн, товгор харагдуулахыг хүсдэг хүмүүст
- Нүүрний үрчлээг багасгаж, залуу харагдах үр дүнг хүсдэг хүмүүст
- Намхан хамрын нуруу, доош унжсан хамрын үзүүрийг илүү сайхан хэлбэртэй болгохыг хүсдэг хүмүүст
- Энгийн хялбар эмчилгээгээр зөв нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст
- Албан ёсны, баталгаатай бүтээгдэхүүнээр зөв тунгаар аюулгүй үйлчлүүлэхийг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.