GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Lilied усан тарилга урамшуулал
Гиалуроны хүчлээр арьсны гүнээс нь чийгшлээр дүүргэнэ
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Хуурайшиж холцруутаж эхэлсэн арьсанд гиалуроны хүчлийг арьсны жинхэнэ гүн давхаргад тарьж өгснөөр хуурайшилтаас болж өнгөө алдсан арьсыг дотроос нь гүн чийгшүүлж, чийглэг, эрүүл бүтэцтэй арьс бий болгоход тусална.
Үйлчилгээний давуу тал
- Арьсыг гүнээс нь чийгшүүлэх - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсны бүтцийг сайжруулна
Q & A
Q1. Усан тарилгыг 1удаа л тариулахад болох уу? Давтамжтай хийлгэх хэрэгтэй бол хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. Арьсны тарилга нь арьсанд тэжээл өгөх зорилгоор хийгддэг үйлчилгээ юм. Нэг удаагийн үйлчилгээгээр үр дүн гарах ч, тогтмол давтамжтай хийлгэснээр эрүүл арьсыг илүү удаан хугацааны турш хадгалах боломжтой. Усан тарилгыг сардаа 1удаа тогтмол хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ, арьсны өнгө, уян хатан чанартаа санаа зовдог хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдын адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.