GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Арьсны ботоксны урамшуулал
Үрчлээ, нүхжилт, арьсны бүтцийг сайжруулна
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Ботокс эмчилгээг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Ботоксын брэнд болон эмчилгээ хийсэн хэсгээс хамааран 3~6сар тутам хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүхжилтийн тос ялгаралт ихтэй, гялалзаж тослог харагддаг арьсыг багасгахыг хүсдэг хүмүүс - Нүхжилт аажмаар томорч, илүү тод харагдаж эхэлсэн хүмүүс - Тосны ялгаралт ихэсч батга гарах хандлагатай боловч эм уухыг хүсдэггүй хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэснээс хойш ойр орчмын булчинд тархахаас сэргийлэхийн тулд ойролцоогоор 4 цагийн турш хэвтэхгүй байх хэрэгтэй.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа 3~7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Ботокс хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний хийлгэсний дараа хэт хатуу, зажлууртай зүйлс идэх нь үр дүн болон үйлчилгээний хугацааг богиносгодог тул анхаарна уу