GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Цайруулах үйлчилгээ хямдрал
Цэвэрхэн гэрэлтсэн арьс!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Revlite SI лазер нь арьсан дахь нөсөө толбоны шалтгаан болох меланинг, өндөр энергийг маш богино хугацаанд өгч нөсөөний ширхгийг жижиглэн буталдаг. Ингэснээр бутарсан нөсөө нь арьсаар аяндаа шимэгдэн гадагшилж, арьс илүү цэвэр, жигд болдог.
Үйлчилгээний давуу тал
- Олон удаагийн давтан эмчилгээ хийлгэх шаардлагагүй - Сөрөг, гаж нөлөө бага - Өндөр үр дүнтэй
Үйлчилгээний явц
- Нөсөө толботой хэсгийг сонгон лазердана. - Нөсөө толбо үүсгэгч меланины молекулыг бага багаар нарийвчилсан байдлаар задална. - Арьсыг бага цочроон нөсөөг арилгана.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны өнгөө жигд адилхан болгохыг хүсдэг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж суларч унжиж эхэлж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст - Цөөн удаагийн эмчилгээгээр өндөр үр дүн мэдрэхийг хүссэн хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээний дараа нүүр улайх, халуу оргих мэдрэмж төрж болзошгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.
3. Зарим тохиолдолд лазер хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
4. Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр шууд нүүрээ угааж болох ч нарны тос болон арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана уу.
6. Цайруулах болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ үү.